ТАНИЛЦУУЛГА
Барилга,технологийн политехник коллеж нь 1993 онд төрөөс мэргэжлийн боловсролд тавих анхаарал суларч, зарим нэг ТМС-ийн үйл ажиллагаа суларч, зогсонги байдалд орж байх үед хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр бий болсон анхны богино хугацааны сургалттай хувийн хэвшлийн байгууллага бөгөөд БСШУ-ны сайдын 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 401 тоот тушаалаар анхны хувийн хэвшлийн шаталсан сургалттай коллеж болж өргөжсөн.
Өнөөгийн байдлаар мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, захиалгат, насанд хүрэгчдийн сургалтыг 29 мэргэжлээр 1392 суралцагч, 80 гаруй багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Манай хамт олон богино хугацааны мэргэжил олгох сургалтаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь бидний олон давуу талыг бий болгож байдаг. Чадамжинд суурилсан, дадлага голлосон сургалтаар богино хугацаанд нийслэл болон хөдөө орон нутагт мэргэжилтэй ажилтан олноор бэлтгэсэн нь багш нарын мэргэжлийн ур чадвар нэмэгдэхэд түлхэц болсон.
Мөн үндэсний хэмжээний томоохон ААН-үүдтэй хамтран ажилласнаар төгсөгчдөө ажлын байраар хангах, суралцагчдыг цалинтай дадлагажуулах, оюутны ширээнээс шууд ажлын байртай болоход чухал үүрэг гүйцэтгэж байна.