Уншиж байна...

Барилга, технологийн политехник коллеж нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 1993 онд сургалтын төв хэлбэрээр анх байгуулагдаж эдүгээ 30000 гаруй мэргэжилтэй ажилтныг олон улсын болон дотоодын зах зээл дээр бэлтгэсэн анхны хувийн хэвшлийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага юм.

Холбоо барих
Утас 99075850
Имэйл ctpc.2004@gmail.com
Байршил Баянзүрх дүүрэг, 2-р хороо, КТМС-ийн баруун талд 3 дүүргийн шүүхийн хажууд Барилга, Технологийн Политехник Коллеж
Биднийг дагаарай
Сайтын хайлт
Холбоо барих
Утас 99075850
Имэйл ctpc.2004@gmail.com
Байршил Баянзүрх дүүрэг, 2-р хороо, КТМС-ийн баруун талд 3 дүүргийн шүүхийн хажууд Барилга, Технологийн Политехник Коллеж
Биднийг дагаарай

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Нийтлэгдсэн
2026-04-20 11:05

Монгол улсад нэн шаардлагатай байгаа барилгын болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус сургуулийн хамт олон, ахмад үеийнхэн, төгсөгчид мөн ирээдүйн хөгжлийг тодорхойлох мэргэжилтэн болохоор сэтгэл тэмүүллээр жигүүрлэн суралцаж байгаа нийт суралцагчид, хамтран ажилладаг түншлэгчид та бүхэндээ  мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол улсын хөгжилд мэргэжилтэй чадварлаг ажилтны гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг манай хамт олон гүнээ ухамсарлаж өөрийн ажил үйлсээрээ бахархан ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Бид сургуулиа олон улсын нийтлэг жишигт ойртуулан хөгжүүлэх хэтийн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, Монгол Улсын төдийгүй дэлхийн зах зээл дээр ур чадвар, нийгэмшихүйн хөгжлөөр тэргүүлсэн шилдэг ажиллах хүчнийг бэлтгэхийн төлөө гар сэтгэл нийлэн ажиллаж байна.

 Тус сургууль нь суралцагчдын суралцах, ажиллах ая тухтай, таатай орчныг бүрдүүлэн, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, тэдэнд хүргэх үйлчилгээг чанаржуулснаар  хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн эрэлт, шаардлагыг хангаж ажиллах болно. 

Барилга, Технологийн Политехник Коллеж нь өсвөр залуу үеийхэнд мэргэжил эзэмшүүлээд зогсохгүй тэдний бие бялдар, оюун ухаан, авьяас чадварыг нээн хөгжүүлэх олон төрөлт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг юм. 

Гадаад хамтын ажиллагааг сайжруулж, багш, суралцагчдыг хөгжүүлэх солилцооны болон хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг боловсруулж, дэлхийн жишигт нийцсэн, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ, суралцагчдын хүсэл зорилгод тохирсон уян хатан мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Өсвөр залуу үеийнхэн та бүхнийг манай сургуульд хүрэлцэн ирж сүүлийн жилүүдэд хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлийг сонгон суралцаж оюуны болон бие бялдарын цогц чадамжтай, мэргэжлийн өндөр ур чадвартай, насан туршийн баталгаа болж чадахуйц чанартай боловсрол эзэмшихийг урьж байна.

 

Хүндэтгэсэн:

Бэгзсүрэнгийн МӨНХЗУЛ (PhD)      

  • Хуваалцах:

Мэргэжилтэй ирээдүйг хамтдаа бүтээе.