Уншиж байна...

Барилга, технологийн политехник коллеж нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 1993 онд сургалтын төв хэлбэрээр анх байгуулагдаж эдүгээ 30000 гаруй мэргэжилтэй ажилтныг олон улсын болон дотоодын зах зээл дээр бэлтгэсэн анхны хувийн хэвшлийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага юм.

Холбоо барих
Утас 99075850
Имэйл ctpc.2004@gmail.com
Байршил Баянзүрх дүүрэг, 2-р хороо, КТМС-ийн баруун талд 3 дүүргийн шүүхийн хажууд Барилга, Технологийн Политехник Коллеж
Биднийг дагаарай
Сайтын хайлт
Холбоо барих
Утас 99075850
Имэйл ctpc.2004@gmail.com
Байршил Баянзүрх дүүрэг, 2-р хороо, КТМС-ийн баруун талд 3 дүүргийн шүүхийн хажууд Барилга, Технологийн Политехник Коллеж
Биднийг дагаарай

Чанарын баталгаажуулалт

Чанарын баталгаажуулалт

Нийтлэгдсэн
2026-04-30 11:52

 БТПК-ИЙН ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ,  ХЯНАЛТ,  ШАЛГАЛТЫН ЖУРАМ

 

Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтын зорилго нь  Барилга, Технологийн Политехник Коллежийн сургалтын үйл ажиллагаа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон байгууллагын өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар хууль тогтоомж, стандартыг хэрэгжvvлж, үүсэх эрсдлийг тодорхойлж захирлыг зөвлөмжөөр хангахад оршино. 

 Нэг. Нийтлэг vндэслэл 

 

1.1. Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү  журам болон Монгол Улсын Боловсролыг Ерөнхий Хууль[1], Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын тухай хууль[2], Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол[3], эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтан, Барилга, Технологийн Политехник Коллежоос нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан сургуулийн дүрэм, хөдөлмөрийн хамт олны дотоод журам болон бусад шийдвэрийг удирдлага болгоно.                     

1.2.  Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалт нь ил тод, шударга, бодитой байж хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд vндэслэнэ. 

1.3. Чанарын дотоод баталгаажуулалт нь хяналт шалгалтыг зохих хууль, журмын хvрээнд  боловсруулж захирлын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу политехник коллежийн үйл ажиллагааг бүрэн хамруулан явуулна. 

1.4. Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтыг тодорхой бус гомдол, нэр, хаяггvй мэдээллээр явуулахыг хориглоно. 

1.5. Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтын шинжилгээ дүгнэлт, тайлан, илтгэх хуудас, зөвлөмж, шаардлага нь ил тод нээлттэй байна. 

Хоёр: Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтын чиглэл: 

 

2.1.  Хууль тогтоомж, стандарт, заавар, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын хэрэгжилт болон политехник коллежийн хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагын хэрэгжилтэд тавих хяналт шалгалт; 

2.2.      Ажил үйлчилгээний чанарт тавих хяналт шалгалт; үүнд: 

2.2.1. Үйл ажиллагааны чанарын хэрэгжилтэд хяналт тавих 

  • Чанарын бодлого, зорилтын хэрэгжилтэд шинжилгээ хийх, дүгнэлт гаргах 
  • Дотоод аудит зохион байгуулах 

2.2.2. Сургалтын чанар, үр дүнд шинжилгээ хийх, дүгнэлт гаргах; 

  • Сургалтын хөтөлбөр /чадамж/-ийн хүрээнд чанарын үнэлгээ хийх, сайжруулалтыг хянах, шинжилгээ хийх; 
  • Багшийн ур чадвар, гүйцэтгэлд үнэлгээ хийх, зөвлөмж хүргэх; 

2.2.3. Сургалт зохион байгуулахад үзүүлж буй туслах үйлчилгээний чанар, хүртээмжид шинжилгээ хийх, дүгнэлт гаргах; 

2.3. Сургалт үйлчилгээний үр дүнгийн талаар багш, суралцагчид, төгсөгчид, ажил олгогчдоос судалгаа авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах; үүнд: 

  • Сургуулийн үйл ажиллагааны талаар 
  • Хөтөлбөрийн хүртээмж, чанарын талаар 
  • Багшийн үйл ажиллагааны чанарын талаар 

 

Гурав: Дотоод чанарын баталгаажуулалт, хяналтын  ажилтны ажлын чиг үүрэг 

 

  1. Дотоод чанарын баталгаажуулалт, хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан ажилтан (цаашид "ДЧБХ ажилтан" гэх) гүйцэтгэнэ. 
  2. ДЧБХ ажилтан нь Политехник коллежийн удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьдбусад бүтэц, нэгжээс хараат бус байна. 
  3. ДЧБХ ажилтан нь сургалтын байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр боловсрол, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай байна. 
  4. ДЧБХ ажилтан нь Политехник коллежийн үйл ажиллагааны онцлог, үйлчилгээний чиглэл, хэмжээ, зохион байгуулалтын бүтэц, харьяалагдах нэгж, объектын тоог харгалзан тухайн жилд хийх чанарын баталгаажуулалт, хяналт шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан захирлаар батлуулан мөрдөж ажиллана. 
  5. Чанарын баталгаажуулалт, хяналт, шалгалтын хамрах хүрээ, эрсдлийн түвшнээс шалтгаалан захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллана.
  6. ДЧБХ ажилтан нь чанарын баталгаажуулалт, хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар жилд нэгээс доошгүй удаа Политехник коллежийн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж, шаардлагатай бол  шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлнэ. 
  7. ДЧБХ ажилтан нь захирлын баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалт, аудитыг гүйцэтгэнэ. 
  8. ДЧБХ ажилтан нь дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна: 
  9. Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалт явуулахдаа Политехник  коллежийн             захиралтай     шууд   харилцаж, багш, ажилтнуудаас шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажилтай танилцах, үнэлэх, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах; 
  10. Илэрсэн зөрчил, дутагдал, үл тохирлын шалтгаан нөхцөлийг тодруулан  зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах; 
  11. Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдал, үл тохирлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар захиралд санал тавьж шийдвэрлүүлэх; 
  12. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах; 
  13. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх; 
  14. Холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа, дүгнэлт гаргах; 
  15. Чанарын дотоод баталгаажуулалт хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан захиралд танилцуулах; 
  16. Политехник коллежийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаар захирлын мэдээллээр хангах; 
  17. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, дүгнэлт гарган мэдээллийн сан бүрдүүлэх; 
  18. Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэх. 
  19. Энэ журмын 3.7-д зааснаас бусад эрх, үүргийг Политехник коллежийн "Хөдөлмөрийн хамт олны дотоод журам"-д тусгана. 
  1. Энэхүү журмын 3.7-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод чанарын баталгаажуулалт, хяналт шалгалтын ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. 

Дөрөв: Байгууллагын чанарын дотоод баталгаажуулалт, vйл ажиллагаанд  тавих хяналт шалгалт 

 

4.1. Политехник коллежийн хэмжээнд мөрдөгдөх дvрэм журмуудыг Монгол улсын хууль тогтоомжид нийцvvлэх, хууль тогтоомж, стандарт, удирдах дээд байгууллагын шийдвэр, байгууллагын дvрэм, журам, заавар, даргын тушаал, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих.     

4.2. Политехник коллежийн  дотоод vйл ажиллагааны ажил хэрэгч, шуурхай байдалд байнгын хяналт тавьж, зарчимч шаардлага, шударга шvvмжлэлийг дээдлэн, хөдөлмөрийн хамт олны  дотоод журам, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын биелэлтэнд хяналт тавих. 

4.3.  Политехник коллежийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний 

хэрэгжилт, сургалт, ажил үйлчилгээний чанар, түүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт нь эрх зүйн баримт бичигтэй хэрхэн нийцэж байгаад дүгнэлт гаргах.   

 

Тав. Санхvvгийн vйл ажиллагаанд тавих дотоод хяналт. 

 

5.1. Санхvvгийн хяналтыг  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 129-р тогтоолоор батлагдсан “Байгууллагын дотоод аудитын дүрэм”-ийг удирдлага болгон  дараах чиглэлээр явуулна. 

Үүнд:

  1. Анхан шатны болон нягтлан бодох бvртгэлийн аргачлал, 

заавар, журам, стандартын хэрэгжилт 

  1. Төсвийн төлөвлөгөө, гvйцэтгэл, зардлын нормын мөрдөлт 
  2. “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 7.7-д анхан шатны нотлох баримтгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахыг хориглосон заалт, Төсвийн шилэн дансны мэдээлэл

 

             Зургаа. Авах арга хэмжээ, хvлээх хариуцлага.  

 

6.1. Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтын vр дvнг  захирлын зөвлөлийн     хурлаар             хэлэлцvvлж,  зохих   шийдвэрийг гаргуулна.                     

  1.  Чанарын дотоод баталгаажуулалт, хяналт шалгалтын хүрээнд хийсэн дотоод аудитын дүгнэлт, тайланг захирлын зөвлөл болон дотоод баталгаажуулалтын нэгжийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргана. 
  2. Хяналт шалгалт, аудитын явцад илэрсэн зөрчил, үл тохирлыг арилгах, зөрчлийн улмаас байгууллагат учирсан хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж         залруулах      арга хэмжээ авна.                                                
  3. Хөдөлмөрийн гэрээгээр болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил vvргээ хангалтгvй биелvvлсэн, байгууллагад  мөрдөж байгаа дvрэм, журам, зааврыг зөрчсөн, хугацаатай vvрэг даалгаврыг хугацаанд нь биелvvлээгvй ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн хамт олны дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг политехник коллежийн захиралд хүргэнэ. 

  • Хуваалцах:

Мэргэжилтэй ирээдүйг хамтдаа бүтээе.